ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүний эрхийг хүндэтгэн ажиллах тухай бодлогын тунхаглалд гарын үсэг зурав

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-05-05

“Эрдэнэс Тавантолгой” ХК НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Байгаль орчны засаглал" хөтөлбөрийн хүрээнд компанийн үйл ажиллагаандаа хүний эрхийн магадлан шинжилгээ хийлгэхээр ажиллаж буй. 

 

Энэ хүрээнд компанийн үйл ажиллагаандаа хүний эрхийг хүндэтгэн ажиллах бодлогын тунхаглалд гарын үсэг зурлаа. 

НҮБ-ын Хүний эрхийн дээд зөвлөлөөс 2011 онд Бизнес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах зарчмуудыг батлан гаргасан байдаг. Энэхүү зарчмууд нь хүний эрхийг хамгаалах төрийн үүрэг, хүндэтгэх бизнесийн байгууллагын хариуцлага, зөрчигдсөн эрхийг сэргээх төр болон бизнесийн байгууллагын үүргийг тодорхой тусгасан бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хангах баримт бичиг юм. Мөн уг зарчмуудад бизнесийн байгууллагууд үйл ажиллагаандаа “хүний эрхийн магадлан шинжилгээ” хийх тухай заасан байдаг. 

Манай улсын хувьд бизнесийн байгууллагууд үйл ажиллагаанд “хүний эрхийн магадлан шинжилгээ” хийх ойлголт шинэ тутам бөгөөд  “Эрдэнэс Тавантолгой” ХК энэхүү туршлагыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа нь салбартаа анхдагч болж байна.