"Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдлагууд ачаа тээврийн зохицуулалт хийж, улмаар авлигаар 20-25 сая төгрөг авч байна гэсэн утга бүхий аудио бичлэг сошиал орчинд гараад байгаа билээ.
Тэгвэл энэ бичлэгт "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн зүгээс албан ёсны мэдэгдэл гаргалаа. Тус аудио бичлэгт нэр нь гарсан Т.Цогтбаяр гэгч нь компанийн Стратеги, хөгжлийн газар хариуцсан дэд захирлаар 2021 оны долдугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад, ажлаас чөлөөлөгджээ.
Тиймээс хувь иргэний асуудлыг компанитай хамаатуулж, нэр хүндэд халдахгүй байхыг хүссэн байна. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.