Туул голоо цэвэрлэхээр 1100 гаруй залуус, 20 тээврийн автобус, 20 ЗИЛ-130 тээврийн машин, 40 хогийн машин ажиллахад бэлэн болжээ. Тодруулбал, Туул голын сав газрын захиргаа, "Дэвшилтэт Социал демократ клуб"-ээс 2022- 2024 оны хооронд "CLEAN UP" төслийг хэрэгжүүлэх болсон аж.
Тус төслийн хүрээнд 2022 оны тавдугаар сарын 14-ны өдөр буюу маргааш уг арга хэмжээг зохион байгуулахаар байна. Туул гол нь дүүрэн гэсэн утгатай, нийт 882.8км урт үргэлжилдэг ч Улаанбаатар хотод 115км нь урсдаг.
Тус 115 км-ийн ойролцоогоор Монгол Улсын нийт хүн амын 50-аас илүү хувь нь амьдардаг, бохирдлын хэмжээгээр хамгийн их төвшинд байдаг.
2022 оны 05 дугаар сарын 14-нд
1. ICE TOP хамтлагийн тоглолтын 20 тасалбар
2. Хүн бүрд Англи хэл дээр батламж
3. Спорт зааланд 3 цаг тоглох эрх
4. UNITEL-ийн гарын бэлэг
5. Playtime тасалбар тус тус өгөх юм байна.