ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БХБЯ-ныхан мод тарилаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-05-23

БАРИЛГА_ХОТ_БАЙГУУЛАЛТЫН_ЯАМ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж бүх нийтээр мод тарих өдрүүдийн хүрээнд /2022.05.23/-ны өдөр Баянголын ам, Найрамдал зуслангийн орчимд 200 гаруй модыг тарьж суулгалаа.

“Тэрбум мод” хөдөлгөөнийг эхлүүлсэн 2021 онд тус яам харьяа байгууллагуудын хамтаар Нийслэлийн Налайх дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд мод, сөөг суулган идэвхтэй оролцож байлаа.

Модыг хөрсөнд суулгахаас илүү тогтмол арчлах нь чухал учир тус яамны хамт олон усалгааны хуваарь гарган тарьсан модоо услах арга хэмжээг мөн зохион байгуулж байна.