ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Одонгоо авсан ээжүүд мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ хэрхэн бүртгүүлэх вэ

O.Admin
2022-05-26

Жил бүр Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Алдарт эхийн 1, 2-р зэргийн одон, урамшуулал олгох тухай зарлиг гаргадаг уламжлалтай. Энэ жил Алдарт эхийн одонг улсын хэмжээнд нийт 12.559 ээж авна. Үүнээс I зэргийн одонг 912 ээж, II зэргийн одонг 11.647 ээж авах аж. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийслэлийн 5429 алдарт эхчүүдэд өөрөө биечлэн Төрийн ордонд одон гардуулах зохион байгуулалт хийсэн бөгөөд өчигдөр Баянзүрх дүүргийн 1200 орчим ээж одонгоо авлаа.

Өнөөдөр харин Сүхбаатар, Хан-Уул дүүрэг, даваа гарагт буюу энэ сарын 30-нд Баянгол, Чингэлтэй, Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Мягмар гарагт буюу 31-нд Сонгинохайрхан дүүргийн ээжүүд алдарт эхийн одонгоо Төрийн ордонд Ерөнхийлөгчөөс авах юм. Алдарт эхийн  I зэргийн одонтой ээжид жилд 200 мянган төгрөг,  II зэргийн одонтой ээжид 100 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал, тэтгэмж олгодог.

Шинэхэн алдарт ээжүүд минь, одонгоо авсаны дараа нийгмийн халамжийн www.ehalamj.mn эсвэл www.e-mongolia.mn системээр дамжуулан урамшуулал, тэтгэмжийн хүсэлтээ бүртгүүлэх юм байна. Энэхүү үйлчилгээг цахимжуулаад хоёр жил болж байгаа бөгөөд 2021 оны байдлаар нийт 230 мянга гаруй ээжид Алдарт эхийн 1,2-р одонгийн мөнгөн урамшуулал цахимаар олгожээ.