ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хуурамч дипломтой А.Нурбек гэгчийг Д.Бауыржан хамгаалсаар байна

O.Admin
2022-05-30

Баян-Өлгий аймгийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, Аймгийн Засаг дарга Д.Бауыржан гэгч нь тус аймгийн Дэлүүн сумын Засаг даргаар А.Нурбек гэгчийг томилсон ч тухайн этгээд нь хуурамч дипломтой талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Улмаар, хуурамч дипломтой гэдгийг нь шүүхээс албан ёсоор нотолж, торгуулийн ял оноогоод зогсохгүй хоёр жил төрд хуурамч дипломоор ажилласан цалингаа буцаан төлөх шүүхийн шийдвэр гарсан.

Гэсэн ч Д.Бауыржан нутгийн дүүгээ өнөөдрийг хүртэл хамгаалсаар байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн, хаацайлж хамгаалсаар байгаа гэх мэдээлэл манай сайтад ирлээ.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хууль шүүхийг үл хүндэтгэсэн энэ этгээдийн арын хаалга, авлигаар томилсон олон хүний нэг нь зөвхөн А.Нурбек бөгөөд эгчийгээ номын сангийн эрхлэгчээр, үеэлээ Аймгийн Эрүүл мэндийн төвийн даргаар, ахынхаа хүүхдийг Тамгын газрын даргаар томилсон гээд ах дүү ураг саднаараа төр удирдах болсон гэдгийг нуух юун.

Нөгөөтээгүүр, саяхан Улаанбаатар хотод ирэхдээ архи ууж согтуурсан үедээ эмэгтэй хүнд гар хүрч буй бичлэг нь ил болсон бөгөөд тун удахгүй МАН-аас хөөх асуудлыг ярих бололтой.