ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЗТХЯ-ны газрын дарга нар нэгийгээ хөнөөжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-10

Зам тээврийн хөгжлийн яамны байранд өчигдөр орой 22:00 цагийн орчимд хүн амины хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр, хохирогч нь Зам тээврийн хөгжлийн яамны өндөр албан тушаалтан байсан аж.

Тодруулбал, хохирогч нь тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г гэгч амь насаа алдсан юм байна. Харин хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтнээр тус яамны Төрийн тусгай удирдлагын газрын дарга 48 настай М-ыг холбогдуулан шалгаж байгаа ажээ.

Яамны газрын дарга нар ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэж улмаар хоорондоо маргаан үүсгэсний улмаас нэгнээ хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.  Одоогоор цагдаагийн байгууллага энэхүү хэргийг шалгаж байна.