Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай аадар бороо орно.
Тиймээс иргэд та бүхэн гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, гол, мөрөн, нуурын эрэг дагууд болон уулын ам, бэл, гуу жалга, үерийн эрсдэл бүхий газар суурьшихгүй байхыг анхааруулж байна.