Цагдаагийн байгууллагад энэ сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Байрны гаднаас унадаг дугуй алдчихлаа” гэх мэдээлэл бүртгэгджээ.
Уг дуудлагын дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс шалгахад 31 настай эрэгтэй “Э”-ийн унадаг дугуйг 19 настай эрэгтэй “О”, “Б” нар бүлэглэн хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэдийг гудамж талбай, олон нийтийн газар аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн эд хөрөнгөдөө сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.