ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцох хязгаарлалт өнөөдөр дуусаж байна

O.Admin
2022-09-04

Нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцож буй автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан. Тус шийдвэр өнөөдөр (2022.09.04) дуусаж байгаа юм.

Ингэснээр маргааш (2022.09.05)-аас эхлэн автомашины улсын дугаарын сүүлийн тоогоороо зорчих өмнөх хязгаарлалт мөрдөгдөнө гэсэн үг. Харин цаашид тэгш, сондгой дугаараар нь Улаанбаатарын авто замд зорчуулах эсэхийг ирэх лхавга гараг /2022.09.07/-т НИТХ-аар хэлэлцүүлнэ гэж хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн юм.