ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Буулгасан гараашийн талбайг нийтийн зориулалтаар тохижуулж байна

O.Admin
2022-10-10

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, заагдсан байршлын гарааш буулгаж нийтийн зориулалтаар тохижуулах ажлууд хийгдэж байна.

Тус ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 14,15,16,17 дугаар хороо буюу Нэгдүгээр хорооллын арын зам дагуух нийтийн эзэмшлийн талбайд байсан гарааш, контейнеруудыг бүрэн чөлөөлж, нөхөн сэргээлт хийгдэж 3.7 га газрыг нийтийн зориулалтаар тохижуулах бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.

Тус талбайд авто машины зогсоол, пандус, явган зам, дугуйн зам, спорт талбай, тоглоомын талбай,тайз, далан дээгүүр дугуйн зам, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийгдэж энэ оны 11 сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тус ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.