ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төвлөрсөн хогийн цэгт хаягдлыг хөрсөөр дарж булах зардлыг шинэчлэн батлууллаа 

O.Admin
2022-11-17

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг устгах зардлын үнэ тарифыг нэмэгдүүлэх асуудлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 9 дүгээр Хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүллээ.

Нийслэлийн төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг дарж булах зардлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2006 оны “Үйлчилгээний хөлсийг шинэчлэн батлах тухай” тогтоолоор баталсан байдаг.

НИТХ-ын 2006 онд батлагдсан аргачлалыг өөрчилснөөр ажилтан албан хаагчдын цалин хөлс нэмэгдэх, нийгмийн баталгаа бүрэн хангагдах, төвлөрсөн хогийн цэгийн нөхцөл сайжирч, орчны суурьшлын бүсийн иргэдийн эрүүл аюулгүй ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэх юм.