Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргаар томилогдон ажиллаж байсан Т.Гомбосүрэн бусдад зодуулж, амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Энэхүү хэрэгт тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжиглэн шалгаж байгаа юм. Тэгвэл тус хэрэгтэй холбоотой, Шүүх шинжилгээний хүрээлэнгийн урьдчилсан дүгнэлт гарсан аж.
Тухайлбал, “Талийгаач Т.Гомбосүрэнг тархиндаа хүчтэй доргилт авсны улмаас хүнд бэртэл авч, улмаар тархины гэмтэл нь үхэлд хүргэх шалтгаан болсон. Эрүүний яс нь хүчтэй цохилтын улмаас хугарсан гэх дүгнэлт” гарчээ. Б.Махбалын нүүрэнд хөнгөвтөр гэмтэл учирсан. Зодооныг салгах гэж оролдсон жолооч н.Доржпүрэвийн хоёр хавирганы яс цуурч, хүндэвтэр гэмтэл авсан гэсэн байна. Энхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс рүү шилжүүлсэн аж.