Турах хүсэлтэй бүсгүйчүүд өдөр тусам л нэмэгдэж байгаа. Хаашаа л харна “Турах юмсан, гоолиг болъё. Тэдэн хэл хасчихвал болох гээд байна” гэж ярих бүсгүйчүүдийг олж харна. Залуучууд ч бас байгаа. Гэхдээ бүсгүйчүүдийн турах хүсэл залуусынхаас 80 хувиар их л дээ. Тэгвэл хөвсгөр бүсгүйчүүд минь ээ, турах гэж юундаа тэгтлээ хүсдэг юм. Бондгороороо л байж бай. Та нарын ачаар туранхай хүүхнүүд чинь ялгарч харагдаж, өөртөө итгэх итгэл олж авч байгаа юм. Тэгэхээр хөвсгөр байна гэдэг чинь нэг талаараа буян хурааж байгаатай ялгаагүй. Эсрэгээрээ туранхай бүсгүйчүүд махлаг хүүхнүүддээ баярлаж яв. Тарган эмэгтэйчүүд байгаагүй бол хэн туранхайг нь ялгаж харж, гоё сайхныг нь ярих юм бэ. Тийм болохоор хөвсгөр найзуудыгаа хайрла.
Сайхан амттай хоол авч өг. Үргэлж хоолонд дааж бай. Амттан идмээр санагдсан үед нь чихэр, шоколад, зайрмаг авч өгч байх хэрэгтэй. Хөвсгөр байна гэдэг тийм ч муухай биш, найздаа тус болж байгаа хэрэг гэдгийг байнга хэлж, ойлгуул. Туранхай, гоолиг гэдгийг нь үргэлж мэдрүүлж байдагт баярлаж явдгаа хэл. Бондгор найзыынхаа сэтгэл санааг үргэлж өргөж бай. Эрчүүдийн зарим нь туранхай хүүхэнд дуртай байхад нөгөө нэг хэсэг нь хөвсгөр бүсгүйчүүдийг сайхан гэж боддог хэмээн хэлж байх нь зүйтэй. Харин турах хүсэл нь оргилж, ямар нэг эм бэлдмэл уух, фитнесст явах, өглөө гүйх үйлдэл гаргавал яаж ийгээд болиул. Бүх эмэгтэйчүүд туранхай, гоолиг байвал юугаараа ялгарч харагдах юм, утгагүй биз дээ. Тиймээс бондгор найзаа хамгийн их хайрлаарай, туранхай бүсгүйчүүд. Бас, зайрмаг авч өгөхөө мартав.