Замын–Үүд өртөөнд өчигдөр өглөө 10:00 цагт Олон улсын галт тэргэнд төмөр замын холбооны механикч залуу дайруулж, амь насаа алдсан золгүй хэрэг гарсан талаар бид анх мэдээлсэн билээ. Ослын дараа хохирогчийн бие хоёр хуваагдаж, салсан гэх харамсалтай мэдээллийг эх сурвалж өгч байсан юм. Хохирогч 29 настай Б нь ганц бие бөгөөд "Дорноговь аймаг Замын-Үүд сум гуравдугаар баг, Замын-Үүд-2 өртөөнд холбооны механикчаар ажилладаг гэх мэдээллийг ЦЕГ-аас өгсөн юм.
Хэргийн газарт үзлэг хийж үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Түүнчлэн олон улсын галт тэргийг жолоодож явсан машинист нь жил гаруйн өмнө тус албанд томилогдон ажиллаж байгаа аж. Тэрбээр олон улсын галт тэрэг жолоодох эрхийг бүрэн хангаагүй байжээ. Өөрөөр хэлбэл, олон улсын галт тэрэг жолоодох эрхгүй нэгэн байсан аж. Тэрбээр “Яаралтай арга хэмжээ авч, тоормосоо гишгэсэн боловч зогсоож чадалгүй хохирогчийг дайрсан” хэмээн ярьжээ.
Өмнө УБТЗ-д ийм хэрэг гарч байсан ч “үйлдвэрийн осол биш” гэсэн шалтгаанаар хэргийг хааж байсан тухай мэдээлэл мөн ирсэн юм. Зам-Үүд өртөөнд дөрөвдүгээр ангийн замчин галт тэргэнд шүргүүлэхэд “Үйлдвэрийн осол биш. Хувь хүний буруу гэж үзээд, хэргийг нуун дарагдуулсан байна.