ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хуралдаан боллоо

Т.САНДАГ-ОЧИР
2023-06-06

Сайдын ээлжит шуурхай хуралдаан /2023.06.05/-ны өдөр боллоо. Хуралдааны эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжүүд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллээ танилцууллаа.

Өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:

  • Улсын хэмжээнд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй 7 барилга дээр цамхагт кран угсарч үйл ажиллагаа явуулж байсан зөрчилд мэдэгдэл өгч зогсоов. Мөн барилгын ажил нь дууссан 50 цамхагт краныг буулгаж, 3-аас дээш жил зосгож техникийн аюулгүй байдал хангахгүй байсан 3 цамхагт краныг албадан буулгуулав.
  • Зөвшөөрөлгүй барилгын ажил явуулж байсан нийт 26 аж ахуй нэгжид холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллав.
  • Европын сэргээн босголтын банкинд хүргүүлсэн “Гэр хорооллын хэсэгчилсэн инженерийн хангамжийн эх үүсвэрт сэргээгдэх эрчим хүч ашиглах” төслийн санхүүжилт татах асуудлаар албан хэлэлцээрүүдийг явуулав.
  • “Нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний баримт бичгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ажлын хүрээнд БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, албаны хүмүүс уулзалт хийж, саналаа нэгтгэв.
  • “Газрын тос дамжуулах хоолойн чиг, чигийн дагуух зурвас” газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ЗГХЭГ-т хүргүүлэв.
  • “Сэлбэ сэргэлт” төслийн баг Сэлбэ голын дагуу хийгдэх 6 эгнээ автомашины болон нийтийн тээврийн зориулалттай зам, явган, дугуйтай хүний зорчих 42.6км урттай замын чигийг эцэслэн тогтоон, 500 м өргөнтэй зурвасаар агаарын зураг авалт, хээрийн хэмжилт, судалгааг хийж, М 1:500 маштабтайгаар байр зүйн дэвсгэр зургийг бэлэн болгож, холбогдох салбарын сайдуудад танилцуулж, ЗГ-т хүргүүлэв.

Шуурхай хуралдаанд танилцуулагдсан дээрх ажлуудаас гадна авч хэрэгжүүлэх зарим ажлуудын хүрээнд сайд Ц.Даваасүрэн дараах үүрэг чиглэлүүдийг өглөө.

Үүнд:

  • “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө”-г эцэслэх чиглэлд онцгой анхаарч, тус баримт бичгийн боловсруулалтыг яаравчлах;
  • “Сэлбэ сэргэлт” төслийн хугацаатай нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж, ажлыг эрчимжүүлэх;
  • Ипотекийн зээлийн санхүүжилтийн хүрээнд техник хамтын ажиллагааны тохиролцоогоо эцэслэх;
  • Зөвшөөрөлгүй барилгын ажил явуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох;
  • Барилгын ажлын талбайд, хүрээлэн буй орчинд хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал алдагдаж буй зөрчилд ХНХЯ-ны хөдөлмөрийн аюулгүй байдлын байцаагч нарт мэдээлэл хүргэж, ажлаа уялдуулж ажиллахыг тус тус үүрэг болголоо.
  •