Нарны хороолол буюу БГД-ийн гуравдугаар хороонд 2017 онд барьсан сургууль цэцэрлэгийг улсын мэдэлд авах шийдвэрийг Засгийн Газраас гаргасан. Тус сургууль үйл ажиллагаа эхлээгүй нэг жил болж нарны хорооллын сургууль хэмээн нэрлэгдэж байсан ч өдгөө 141 дүгээр сургууль болж нээлтээ хийлээ.