Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо "Миний сүлжээ" дэлгүүр буюу олны нэрлэж заншсанаар “Далай ээж" захад гал гарсан гэх дуудлага өнөөдөр 12:33 цагт Гал Түймэр Унтраах 10 дугаар ангийн тасагт иржээ.
Тодруулбал, “Миний сүлжээ” дэлгүүрийн зүүн хойд талд В1 давхарт агааржуулалтын системийн доор хөргөгчний пирон шатаж байсныг унтраасан аж.
Уг гал түймэрт “Миний сүлжээ” дэлгүүрийн гурван ажилтан түлэгдсэнийг ЯТТ-ийн 103-т хүлээлгэн өгчээ.
Гэсэн ч осолд өртсөн иргэдийн хоёр нь эмнэлгийн тусламж авч байхдаа шархаа даалгүй нас барж, нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.