Ерөнхий сайд У.Хүрэлсүх аав, ээжгүй эгч дүү есөн хүүхдэд хоёр өрөө байрны түлхүүр гардуулжээ. Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 7-10-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж, хөдөөгийн иргэдийн санал хүсэлтийн дагуу очсон аймаг бүртээ шийдлээ хүлээсэн асуудлуудыг шийдвэрлэж байгаа юм.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ сарын 08-ны өдөр Баянхонгор аймагт ажиллахдаа аав, ээж нь авто ослоор өөд болсон эгч, дүү есөн охинд хоёр өрөө байрны түлхүүр гардууллаа.
Өнчин охидыг нагац эгч нь харж, ханддаг аж. Тэд орон байр хүсч аймгийнхаа Засаг даргын тамгын газарт хандсан байжээ.
Энэ асуудал өмнө нь Засгийн газрын төвшинд яригдсан бөгөөд хүүхдүүдийн орон сууцны асуудлыг шийдэж өгөх чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгсөн байсан ажээ.