Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг үргэлжлүүлэн хорих асуудлыг хэлэлцээд “Цагдан хорих, таслан сэргийлэх шаардлагагүй” гэсэн шийдвэрийг гаргалаа. Ингэснээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид нэг сар хоригдсоны эцэст С.Баяр суллагдахаар боллоо. Түүний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд гэрийн хорионд байх аж.