ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавилаа

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-05-10

Чингэлтэй  дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн 30 хоног хорих прокурорын саналыг өнөөдөр хэлэлцлээ.
 

Шүүхээс Ч.Сайханбилгийг батлан даалтад гаргах гаргаж, хилийн хориг тавих шийдвэр гаргажээ. Түүний өмгөөлөгч Л.Данзанноров одоо 461 дүгээр хорих ангийн гадна “шүүхийн шийдвэр ирэхийг хүлээж байна” хэмээсэн юм. 
 

Ч.Сайханбилэгт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж /Батлан даалтад гаргаж/ Монгол Улсын хилээр гарахгүй байх хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно
 

Шүүх хуралдаанд  Ч.Сайханбилэг нар нь цагдан хорих 461-р ангиас Онлайнаар шууд холбогдож оролцсон болно.