Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ийн туслан гүйцэтгэгч болох гадны хөрөнгө оруулалттай компани цагдаагийн алба хаагчид авлига өгөхийг завджээ.
Тус компанийг Дорноговь аймгийн цагдаагийн газраас нэр бүхий 12 иргэнийг визний ангилал зөрчиж, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн гэх үндэслэлээр шалгасан бөгөөд энэ үед захирал болох Ш гэгч нь цаасан дугтуйтай мөнгөн дэвсгэрт өгөхийг завдсан байна.
Хэргийг цагдаагийн мөрдөгч газар дээр нь баримтжуулж, визний журам зөрчсөн 12 иргэнийг холбогдох хуулийн дагуу Гадаадын иргэн харьяатын газарт шилжүүлж, авлига өгөхийг завдсан этгээдийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.