"Улаанбаатар төмөр зам"-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөл нь хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, мөнгө угаах гэмт хэрэгт үйлдсэн хэргээр анхан шатны шүүхээс 12 жилийн хорих ялыг долдугаар сарын 07-ны өдөр оноосон.
Харин С.Батдөл нь уг анхан шатны тогтоолыг зөвшөөрөөгүй тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Түүний гомдлыг өнөөдөр буюу аравдугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хурлаар хэлэлцэнэ.
Эргэн сануулахад, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тээврийн зохицуулалтын албаны даргаар ажиллаж байсан С.Батдөл, түүний хамаарал бүхий хүмүүсийн гэрт нэгжлэг хийхэд 7 тэрбум төгрөг олдож байсан юм.