ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өвөр монгол эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-09-07

Хятадын Өвөр монголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд Үндэсний уран зургийн галерейд Хятад, ӨМӨЗО-ны уламжлалт анагаах ухааны найман эмч мэргэжилтэн төлбөргүй үзлэг, оношилгоо хийсэн билээ.

Тэгвэл өнөөдөр үргэлжлүүлэн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр 09.00-17.00 цаг хүртэл үнэгүй үзлэг, оношилгоо хийж, эмчилгээний зөвлөгөө өгч байгаа юм байна. Мөн Өвөрмонголын ХААИС болон Монгол Улсын ХААИС хамтарч экологийн соёл иргэншлийн тухай лекц, “Байгаль дэлхийгээ хамгаалъя Хятадын Өвөр Монголын цөлжилтөөс сэргийлж зассан практик” үзэсгэлэн, ШУТИС Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль хамтарч технологийн инноваци сэдэвт лекц үзэсгэлэнг тус тус зохион байгуулах гэж байгаа аж.