Нийслэлийн прокурорын газраас Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгасан билээ.
Прокурор хэргийг шалгаж дууссан бөгөөд Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр байгаа юм.
Тэгвэл яллагдагч Т.Бадамжунай шүүх хуралдаанд биечлэн ирээгүй бөгөөд өмгөөлөгч нь "Эрүүл мэндийн шалтгаантай тул" гэх тайлбарыг өгчээ. Мөн Улсын хоёрдугаар эмнэлгийн тодорхойлолт, албан бичгийг танилцуулсан аж.