Экологийн цагдаагийн алба болон Багахангай дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус дүүргийн нутаг дэвсгэрт тусгай арга хэмжээ зохион байгуулж, гадаадын хөрөнгө оруулалттай “С” гэх компани тусгай зөвшөөрөлгүй химийн бодис хууль бусаар хадгалсан, ашигласан үйлдлийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед уг компаний ажилтан цагдаагийн мөрдөгч “С”-д боодолтой мөнгө буюу хахууль өгөхийг завдсан хэргийг шалгаж шийдвэрлэн холбогдох байгууллагад хүргүүлжээ.
Шүүхээс тухайн этгээдийг “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, хахуульд өгсөн 2,000,000 (хоёр сая) төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.