Ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байгаа тул болзошгүй аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
-Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах
-Бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
-Хальтиргаа гулгаатай замаар зорчихдоо унаж бэртэж гэмтэхээс сэргийлэх, болгоомжтой зорчих
-Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх,
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс УРЬДЧИЛАН СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.