ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан 14 этгээдийг саатуулжээ

O.Admin
2023-11-07

Цагдаагийн байгууллагаас хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан 14 этгээдийг дайчлан баривчилжээ. Гэмт хэрэгтнүүд 20 эмэгтэйд хүч хэрэглэн хүчээр биеийг нь үнэлүүлж байсан бөгөөд тэдний цөөнгүй нь насанд хүрээгүй охид байсан аж.

Насанд хүрээгүй охидыг сүрдүүлж хүчээр биеийг нь үнэлүүлж байсан найман этгээд нь наймуулаа 17-35 насны эмэгтэйчүүд байсан гэдгийг ЦЕГ-ын эх сурвалж тодотгов. Тодруулбал, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны гуравдугаар албаны мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Алтанхуяг хэлэхдээ “Насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашиглах гэмт хэргийг ихэвчлэн эмэгтэйчүүд үйлдэж байна. Тэд гудамж талбайд охидыг зогсоож үйлчүүлэгч олуулах, массажист нэрийдлээр ажиллуулж хүчээр биеийг нь үнэлүүлэх асуудал олон байна” гэв.

Насанд хүрээгүй охид нүцгэн дүрс бичлэгээ цахим орчинд хэн нэгэнд итгэн шууд дамжуулж байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох шалтгаан нөхцөл болж байна гэлээ. Гэмт хэрэгтнүүд цахим орчныг ашиглан хохирогчоо олзолдог бөгөөд нөгөөтээгүүр ойр тойрны хүмүүс нь мөн энэ төрлийн гэмт хэрэгт уруу татаж байгааг албаны эх сурвалж тодотголоо. Энэ оны эхний 10 сарын байдлаар гэхэд л бэлгийн мөлжлөгт өртсөн 50 эмэгтэйг түр хамгаалах байранд хамгаалалтад авчээ.