ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тахилтын ослын шүүх хурал маргааш болно

O.Admin
2023-11-20

2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо, Тахилтын V буудлын орчимд 12, 13 настай хоёр охин автомашинд мөргүүлж, нэг нь нас барж, нөгөө нь хүнд гэмтсэн билээ.

Уг ослыг гаргасан 27 настай эрэгтэй жолоочийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Тус хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч, өмгөөлөгч болон прокурор ирээгүй шалтгаанаар дахин хойшилжээ. Харин дараагийн хурлыг энэ сарын 21-ний өдөр буюу маргааш хийхээр товлосон байна.

Холбогдох хуулиар бол, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.