ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Тэмүүлэн: Шувуу ажиллагааны хүрээнд 12 этгээдийг авчирсан

O.Admin
2023-11-20

 АТГ-аас цаг  үеийн асуудлаар  өнөөдөр мэдээлэл хийлээ. 

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн хэлэхдээ 

увуу ажиллагааны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улсад оргон зайлсан нийт 34 хүн байсан. Одоогоор 12 этгээдийг Монгол Улсад авчраад байна. Үлдсэн 22 этгээдийн нэгийг харьяаллын дагуу шилжүүлж, хоёр этгээдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан учраас цаашид олон улсад эрэн сурвалжлах шаардлагагүй болсон.

Үлдсэн 19 этгээдийг хаана байгааг олж тогтоох, эргүүлэн авчрах ажлыг тасралтгүй үргэлжлүүлж байгаа. Гадаадад оргон зайлсан этгээдүүдийн байгаа газар амар тогтоогдохгүй байна, хүндрэлтэй тулгарч байгаа. Орон зайлсан  Монгол Улсаас Турк улс руу онгоцоор нисжээ. Франц, Францаас Нидерланд, Нидерландаас Вьетнам руу тээврийн хэрэгсэл ашиглан явсан байна. 

Тэндээс Австри улсад очоо цааш Грек гараад, буцаад Нидерланд улсад иржээ. Тэндээс АНУ-ын Лос Лос-Анжелес хот руу яваад, цааш Орландо хотод очжээ. Ийм дүр зураглал байна. Авлигатай тэмцэх газраас 2023 оны эхний хагас жилд нийт шалгасан хэргийн 270 буюу 15 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн.102 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна. 

 2023 оны гуравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 17-ны хооронд:

  1. Унгараас 1
  2. Сербиэс 1
  3. Польшоос 1
  4. Филиппинээс 1
  5. БНХАУ-аас 2
  6. Австралиас 1
  7. Туркээс 1 нийт 12 этгээдийг Монгол Улсад авчирсан" гэлээ.

Мөн Монгол Улсын сайд асан Ж.Сүхбаатарт Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналтайгаар нийслэлийн прокурорт хүргүүлсэн бөгөөд прокуророос яллагдагчаар татсан тогтоол гараагүй байна. Ж.Сүхбаатарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татжээ.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазарыг шалгаж байна.Одоогоор яллагдагчаар татах санал хүргүүлээгүй аж. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд уг хэрэгт нийт 26 хүнийг хамаатуулж шалгаж байгаа. Үүнээс нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн 4, 4 хуулийн этгээд байгаа бол нүүрсний гэх хэрэгт УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нарыг шалгасан хэвээр байгаа аж.