Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинэ томилгооны асуудлыг хэлэлцэх аж. Тухайлбал, Соёлын яамы дэд сайд М.Батбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Харин түүний оронд ТВ9 телевизийн ТУЗ-ийн дарга П.Баттөрийг томилох сурагтай байна.
Пүрэвсүрэн Баттөр гэж хэн бэ?
БОЛОВСРОЛ:
- 1994-1998 онд МУИС-ийн Хуульзүйн дээд сургууль, Эрх зүйч
- 2016-2020 онд МУИС-ийн Хуульзүйн дээдсургууль, Магистр
АЖИЛ ЭРХЛЭЛТ:
- 1999-2000 онд “Сувд” хуульзүйн товчоонд дадлагажигч өмгөөлөгч
- 2000-2006 онд “Космо” ХХК-д Хуулийн зөвлөх
- 2006-2009 онд Ерөнхийлөгчийн Тамгын газар Хуулийн бодлогын референт, ахлах референт
- 2009-2010 онд Хүний эрхийн комиссийн референт
- 2010-2011 онд НИТХ-ын Ажлын албаны ажилтан
- 2011-2012 онд Эскон ХХК, Хуулийн зөвлөх
- 2012-2022 онд ТВ-9 телевизийн ТУЗ-ийн дарга, Захирал