ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМЯ: Сувилагч тариа андуурч хийгээгүй

O.Admin
2023-11-24

"Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-2" буюу Яармагийн 300 ортой эмнэлэгт бага насны 17 хүүхдэд тариа андуурч хийсний улмаас биеийн байдал хүнд байна гэх дуудлагын дагуу цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж.

Энэ талаар ЭМЯ-ны албаны эх сурвалжаас тодруулахад “ Сувилагч тариа андуурч хийгээгүй. Шөнө цагийн тариагаа бүгдийг нь шпирицэнд соруулж тавиад хийсэн нь хүүхдүүдэд реакц өгсөн байна” гэж мэдэгдлээ. Мөн эмнэлгийн зүгээс ч тариа андуурч буй тариаг тарихдаа процедурын алдаа гаргасан хэмээн мэдэгдэж буй юм. 

Яг одоо цагдаагийн байгууллага мэдүүлэг авч байгаа аж. Яамнаас мөн ажлын хэсэг очин ажиллаж байгаа юм байна. Хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон байгаа бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.