ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭНЭҮТ-2: Сувилагч стандартын горим алдсан уу гэдгийг шалгаж байна, тариа андуурч хийгээгүй

O.Admin
2023-11-24

"Яармагийн 300 ортой эмнэлэг буюу “ЭНЭҮТ-2”-т 17 хүүхдэд буруу тариа хийсний улмаас хүүхдүүд харшил өгч, зарим нь таталт өгсний улмаас сэхээн амьдруулах тасагт шилжсэн" гэх мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл энэ талаар тус эмнэлгээс албан ёсоор тайлбар өгч байна.

"ЭНЭҮТ-2" төвийн Хүүхдийн эмнэлгийн, эмчилгээ эрхэлсэн Дэд дарга У.Цэвэгмидхэлэхдээ “Сувилагч буруу тариа хийгээгүй. Хугацаа нь 2024 оны хоёрдугаар сард дуусна гэж байгаа учраас хугацаа дууссан гэж үзэхгүй гэдгийг Эмзүйн төвөөс мэдэгдсэн.

Реакц өгсөн, хариу урвал үзүүлсэн хүүхдүүдийг насанд хүртэл нь хянана. үүхдэд гарч болох дараагийн урвалд байнга хяналт тавина гэсэн үг. 4-11 насны 17 хүүхэд байсан. Ер нь манай эмнэлэгт хэвтэж байсан 400 гаруй хүүхдэд дээрх гурван тариаг хийж байсан. Гэтэл өнгөрсөн шөнө эдгээр 17 хүүхдэд хариу урвал үзүүлж, реакц өгч эхэлсэн. Аминд халтай зүйл байхгүй гэж эхний шинжилгээгээр гарсан. Антибиотик буюу амокцилин гэсэн гурван тариа байсан.

Шөнө 03.00 цаг гэхэд өрөө, өрөө рүү нь оруулсан. Сувилагч эмчийн заавраар буюу эмчийн бичсэн эм, тарианы заавар, тунг харж байгаад тариагаа хийдэг. Тариагаа хийхдээ сувилагч стандартын горим алдсан уу гэдгийг судалж байна. Эцэг, эхчүүдээс тандалт авч байна. Зарим эцэг эхчүүд сувилагч дэргэд орж ирээд задалсан гэж хэлсэн. Зарим нь гаднаас найруулж орж ирсэн гэж байгаа. Хүүхдүүдэд гурван тариаг гурван хоногийн хугацаанд хийхэд асуудал гараагүй. Тэгэхээр тун, зөрүү, стандарт алдагдсан байх” гэв.

Харин тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга хэлэхдээ “Бид шөнөжингөө ажилласан. 12.00 цагаас хойш удирдлагууд дуудагдаж ирээд ажиллалаа. Ямар нэг байдлаар тарианы процедурын алдаа гарсан байх магадлалтай байна. Монгол Улсын тариа тарих стандарт зөрчигдсөн учраас урвал өгсөн гэж үзэж байгаа юм. Нийт 21 хүүхдэд тухайн тариаг хийж, 21 дэх хүүхдэд хийж байхад эхний хүүхдэд урвал өгч эхэлсэн гэсэн.

Тиймээс цааш нь тариа хийхийг зогсоож, өнөөдрийн байдлаар дээрх гурван антибиотик тариаг эм хэлбэрээр зарим хүүхдүүдэд үргэлжлүүлэн өгч байна. Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт хатгалгааны оноштой 400 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаад бүгдэд нь дээрх гурван тариаг хийсэн. Урвал үзүүлсэн эдгээр хүүхдүүд ч эхний гурван өдөр сорилоо тавиулаад тариагаа хийлгэж байсан. Тариаг заавал үйлчлүүлэгчид харуулах, хугацааг харуулах, мөн натригаар хольж хийдэг. Энэхүү процедур дунд л ямар нэг байдлаар алдаа гарсан байх магадлалтай. Шалгаж байна” гэв.

Сувилагчийн зүгээс “Би үйлчлүүлэгчийн хажууд найруулж хийсэн, би зөөлөн удаан шахах байсныг хурдан хийсэн юм болов уу” гэж тайлбар өгч байгаа аж. Сувилагчийг зарим иргэд гаднаас тариурт соруулаад орж ирсэн гэх тайлбар өгч байгаа учраас хяналт шалгалт цаашдаа үргэлжлээд явна гэлээ.