ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Батлан хамгаалах яам жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аянд нэгдлээ

O.Admin
2023-11-29

Өнөөдөр дэлхий дахинд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхэлж байна. Энэхүү аяныг тохиолдуулан охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгахад хүн бүр нэгдэж байна. Жендэрт суурилсан хүчирхийлэл нь Монгол Улсад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд хүний эрхийн ноцтой зөрчил байсаар байна. Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, түүний суурь шалтгаан болох жендэрийн тогтсон хэм хэмжээ, хэвшмэл ойлголтыг өөрчлөх дэлхийн энэхүү хүчин чармайлтад Батлан хамгаалах яам нэгдэж байна.

Батлан хамгаалах яамнаас жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг тохиолдуулан төр, хувийн хэвшил, хөгжлийн түнш, донор, банк, санхүү, иргэний нийгмийн байгууллага, хувь хүмүүст хандан хамтын хүчин чармайлтаа нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийн 5 дугаар зорилгын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ХҮНДЛЭЛ санаачлагад нэгдэхийг уриалж байна.