ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЗХЖШ-ын өргөтгөлийн барилгыг ашиглалтад хүлээн авлаа

O.Admin
2023-11-29

ЗХЖШ-ын өргөтгөлийн барилгыг ашиглалтад хүлээн авах ёслолын ажиллагааг арваннэгдүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа. 

Тус нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга бригадын генерал Д.Ариунболд болон БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалын удирдлага, бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцлоо.

Mungkin gambar 1 orang

Батлан хамгаалах яам энэхүү барилгын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас техник, тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлсэн юм. Энэхүү өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор Зэвсэгт хүчний нэгэн шинэ төрлийн цэргийг хөгжүүлж, бэхжүүлэх, бие даасан байдлыг нь хангах, бие бүрэлдэхүүний ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулах ач холбогдолтой бүтээлч ажил болсныг албаныхан тодотгож байлаа.

Барилга угсралтын ажлыг Барилга-инженерийн цэргийн удирдах газрын харьяа Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн бие бүрэлдэхүүн богино хугацаанд, хямд өртгөөр чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгсөн нь барилгачин дайчид өөрсдийн мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлээ харуулсан бахархам үйл явдал болж байна.

Mungkin gambar 4 orang dan teks

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба хэлсэн үгэндээ “Монгол Улсын төр, засаг, Батлан хамгаалах яамнаас Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, нэгтгэл, анги, байгууллагуудын үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэдний ажиллаж, амьдрах орчин нөхцөл болоод нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр олон талт ажлыг дэс дараатайгаар хэрэгжүүлсээр байна. Бид энэхүү барилгын шавыг энэ оны дөрөвдүгээр сард тавьж байсан бол өнөөдөр уг барилгыг хүлээн авах, ашиглалтад оруулах ёслолын ажиллагааг зохион байгуулж байгаадаа баяртай байна. Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин нь өдгөө шинэчлэгч, шинэ техник, технологи, инновацыг нэвтрүүлэгч, бүтээн байгуулагч болсны нэг бодит илрэл нь энэхүү өргөтгөлийн барилга юм” гэдгийг онцоллоо.

Хурандаа Б.ОТГОНБАЯР