ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Худал мэдээлэл түгээж, байгууллагын нэр төрд халдаж байна гэв

O.Admin
2023-11-30

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хорих ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой, “Багтай зэсвэглэсэн хүмүүс намайг нүцгэлж гүйлгэн, цахилгаан бороохойгоор цохиулж, зодох зэргээр эрүүдэн шүүсэн” гэсэн гарчигтай нийтлэл цацагдсан.

Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулахад, Д.Мөнх-Эрдэнийн гаргасан гомдлын дагуу Улсын Их Хурал, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг, прокурорын байгууллага, Хүний эрхийн Үндэсний комиссоос шалгалт хийсэн. Д.Мөнх-Эрдэнийг ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүсэн, хүний эрх зөрчсөн асуудал байхгүй.

Энэ бол худал мэдээлэл түгээж, байгууллагын нэр төрд халдсан үйлдэл” гэсэн тайлбар өглөө.