ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тэтгэврээ өөрчлөн тогтоолгох хүсэлтийг цахимаар авч байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-12-08

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ.

Үүнтэй  холбогдуулан 2019-2023 онд дараалсан зургаа, долоо жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагч таван жилийн цалингаа сонгон тэтгэврээ нэг удаа өөрчлөн тогтоолгох хүсэлтээ https://daatguulagch.ndaatgal.mn/#/account/login линк дээр дарж цахимаар илгээх боломжтой болжээ. Энэхүү системд танилт нэвтрэлтийн ДАН системээр эсхүл өөрийн эрхээр нэвтрэх юм байна.

Mungkin gambar teks