ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сэлэнгэд алга болсон гэх хүүхэд сургуулийнхаа нойлд гацсан байжээ

O.Admin
2023-12-08

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 7 настай хүүхэд өнөөдөр (2023.12.07) сураггүй алга болсон гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн.

Тус аймгийн цагдаагийн газраас эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, хүүхэд олдсон ба сургуулийн ариун цэврийн өрөөний цоож гацсаны улмаас гарч чадахгүй, бусдаас тусламж хүсэхгүй удаж, багш, ар гэр нь санаа зовж дуудлага, мэдээлэл өгчээ. Хүүхдэд ямар нэгэн эрсдэлгүй байна.

Олон нийтийн цахим сүлжээнд хүүхдийн зураг, мэдээллийг түгээхгүй байхыг зөвлөж байна.