ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Он гарсаар 3967 аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ

O.Admin
2023-12-11

Монгол улсын хэмжээнд он гарсаар арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар 3967 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 7926 хүний амь нас, 367,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Аюулт үзэгдэл ослын улмаас 298 хүн нас барж, 3524 иргэн бэртэж, гэмтэн, 1692 гэр, орон сууц, барилга эвдэрч, 858 гэр, орон сууц, барилга шатаж, 49,5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Гамшиг, ослын дуудлагын 71 хувийг гал түймэр, 18 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 4,6 хувийг ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 3,5 хувийг биологийн гаралтай аюулт үзэгдэл, 0,4 хувийг геологийн гаралтай аюулт үзэгдэл тус тус эзэлж байна.