ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БХБЯ-ны Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөл хуралдлаа

O.Admin
2023-12-12

Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн хурал 2023 оны арванхоёрдугаар сарын 08-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

  • “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн газрын орон зайн төлөвлөлт” барилгын дүрэм;
  • “Барилгын ажилтны тарифт цалингийн жишиг”;
  • Баян-Өлгий аймгийн “Цагааннуур чөлөөт бүс”-ийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө;
  • “Сэлбэ сэргэлт” төслийн далан, зам, гүүрийн тохижилтын Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл;
  • “Хүйтний улиралд бэхжүүлсэн бетоны нүх сүвний бүтэц, тархалтын судалгаа”.

Хэлэлцсэн асуудлаас “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн газрын орон зайн төлөвлөлт” барилгын дүрмийг дахин хэлэлцэхээр тогтож, бусад асуудлыг дэмжжээ.