ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Мөнх-Эрдэнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн уучлалаар өнөөдөр суллана

O.Admin
2023-12-29

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойн өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэн Даваагийн Мөнх-Эрдэнэд уучлал үзүүлэхээр болжээ.

Консул асан Д.Мөнх-Эрдэнийг

  • БНХАУ-ын Хөх хот дахь Ерөнхий Консулоор ажиллах хугацаандаа БНХАУ-ын иргэнтэй түрээсийн гэрээ байгуулж, байрны түрээст 93 сая төгрөг төсөвт өртгөөс гаргуулсан,
  • Хөх хот дахь Хянган замын тусгай дунд сургуулиас сургалтын төлбөр аваагүй байхад өөрийн хүүхдийн сургалтын төлбөрт 15 сая төгрөг төлсөн мэтээр хуурамч баримт бүрдүүлж, төсвийн хөрөнгөөс гаргуулж өөрийн эхнэрт олгосон,
  • Дипломат төлөөлөгчийн газрын албан хэрэгцээнд ашиглаж байсан "Соната-7”, “Старекс” загварын автомашиныг шинэчилсэн бүртгэлд хамруулах нэрийдлээр БНХАУ-ын иргэнийг техникийн туслах ажилтнаар авч, 1 төгрөгийн цалин олгосон,
  • Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад замын зардал олгохдоо Дэд Консул Б.Батзоригт 738 мянган төгрөг, атташе Д.Бямбаад 300 мянган төгрөг, эхнэр Д.Баянжаргал болон өөртөө 551 мянган төгрөг илүү олгож, төсөвт хохирол учруулсан,
  • Илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,
  • Хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн,
  • "Евро сервис" ХХК-ийн захирал Б.Ганбаяртай бүлэглэж, газар ашиглах хугацаа сунгасан гэрчилгээ гаргаж бусдад давуу байдал бий болгосон. Ингэхдээ УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Эрдэнэбаярт албан тушаалтай нь холбогдуулан 20 сая төгрөг хахуульд өгсөн зэрэг гэмт буруутайд тооцож, анхан шатны шүүхээс түүнд гурван жил 10 сар хорих ял ногдуулсан бол давж заалдах шатны шүүх хуралдаан өнгөрөгч долдугаар сард болж нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, нэг  жил, 10 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлсэн байдаг.