ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мэргэжлээс шалтгаалсан 9931 өвчний тохиолдол бүртгэгджээ

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-09-12

ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “Химийн хорт бодисууд, тэдгээрийн нөлөөллөөр үүсэх мэргэжлээс шалтгаалах өвчин” олон улсын семинарыг өчигдөр зохион байгууллаа. Манай улсад мэргэжлээс шалтгаалсан өвчний 9931 тохиолдол бүртгэгдсэн байдгаас 796 тохиолдол нь мэргэжлээс шалтгаалсан химийн бодисын хордлогын оноштой гэдгийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн хийсэн судалгаанд гарчээ.

Уг судалгааг сүүлийн 35 жилийн хугацаанд судлан гаргажээ. Тиймээс хорт бодисууд, тэдгээрийн нөлөөллөөр үүсэх мэргэжлээс шалтгаалах өвчин, химийн бодисын хордлого орчин үеийн оношилгоо, урьдчилан сэргийлэлт сэдвээр олон улсад болон өөрийн оронд нэвтэрч буй шинэлэг аргыг судлах.   Техник, дэвшилтэт санааг эрдэмтэн эмч, судлаач, эрдэм шинжилгээний ажилчид, болон гадаадын зочин багш нарын судалгаанд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг түгээхийг үүднээс тус семинарыг зохион байгуулж байгаа аж.