ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Японд болсон газар хөдлөлтийн улмаас зургаан хүн нас баржээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-01-02

Японы Ишикава мужид энэ сарын 1-нд 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хамгийн сүүлд авсан мэдээллээр уг гамшигт үзэгдлийн улмаас зургаан хүн нас барсан нь тогтоогджээ.

Газар хөдлөлтийн улмаас нэг метрийн өндөр цүнами үүссэнээс гадна олон айлын байшин нурж, гал гарчээ. АНУ-ын Геологийн хүлээлэнгээс мэдээлснээр, газар хөдлөлт өчигдөр 16:10 цагийн үед болсон байна.

Түүнээс хойш 155 гаруй удаагийн чичирхийлэл мэдрэгджээ. Хамгийн хүчтэй нь гурван магнитуд байсан гэнэ. Мөн өнөөдөр өглөө ч зургаан удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн аж. Ишикава мужийн цагдаагийн байгууллагын мэдээлснээр байгалийн гамшигт үзэгдлийн улмаас зургаан хүн амиа алдсан байна.

Онцгой байдлын албанаас гамшигт өртсөн бүс нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж буй бол Батлан хамгаалах яамнаас гаргасан мэдээллээр 1000 орчим хүнийг түр хоргодох байранд хүргэжээ. NHK агентлагт нэгэн өндөр настан “Өнөөдрийнх шиг ийм гамшигтай анх удаа нүүр туллаа. Маш их айсан. Шууд гадагш гарсан ч, газар чичирхийлсээр байсан” хэмээн ярьсан байна.

An area affected by the earthquake in Suzu, Ishikawa prefecture, Japan, on January 2.