ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Австралийн Ерөнхий сайд 60 насандаа сүй тавилаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-02-15

Австралийн Ерөнхий сайд эдүгээ 60 настай Энтони Албаниз сүй тавьснаа зарлалаа.  Тэрбээр гэгээн хайрын өдрөөр дөрвөн жил харилцаатай байсан найз бүсгүй Жоди Хэйдонд тусгайлан загварыг нь гаргасан бөгж бэлэглэж, гэрлэх санал тавьсан байна.

Хосууд 2020 онд Мелбурнд ажил хэргийн шугамаар оройн хоол идэхдээ танилцаж байсан бөгөөд бүсгүйн хувьд түүнээс 15 насаар дүү юм. Антони Албанесе албан тушаал хашиж байхдаа сүй тавьсан Австралийн анхны Ерөнхий сайд болж байна. Тэрбээр өчигдөр өөрийн нийгмийн сүлжээнд зургаа нийтэлж, “Тэр тийм гэсэн” гэх тайлбарыг зүүсэн байв. 

Anthony Albanese and Jodie Haydon

Антони Албанесе нэг хүүтэй. Тэр нь эдүгээ 23 настай. Анхны эхнэрээсээ 2019 онд 19 жил ханилсны эцэст гэрлэлтээ цуцлуулж байжээ.