Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ын хэрэгжилтийн хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2024 оны А/03 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагын сургалтын үйл ажиллагаанд явцын үнэлгээг хийж байна.
Энэ удаа Улсын гуравдугаар төв эмнэлгийн “Сэргээн засал судлал” үндсэн мэргэшлийн сургалтын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яамны дэргэдэх Сэргээн засал судлалын мэргэжлийн салбар зөвлөл, сургалт эрхлэх байгууллагын төлөөлөл орсон.
Үнэлгээг сургалтын удирдлага, зохион байгуулалт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт, багшлах бүрэлдэхүүн, сургалтын үнэлгээ, орчин нөхцөл, суралцагчдад үзүүлэх дэмжлэг, сургалтын зардлын зохистой зарцуулалт зэрэг агуулгын хүрээнд хийж, эмнэл зүйн сургагч багш болон суралцагчдаас асуумж авч чөлөөт ярилцлага хийлээ.