ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хулгайлагдсан хоёр настай хүүг Эрдэнэт хотоос олжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-19

Хоёр настай хүүхэд хулгайлагдлаа гэх мэдээлэл энэ сарын 06-ны орчимд Цагдаагийн байгууллагад ирсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл хүүг Эрдэнэт хотод төөрсөн байдалтай ганцаараа явж байхад нь олжээ. Хэргийг 1989 онд төрсөн эрхэлсэн тодорхой ажилгүй О гэгч үйлдсэн бөгөөд тухайн өдөр ээжтэй нь хамт архи ууж, тасарч унасных нь дараа хулгайлан авч явсан аж.

Хүүг одоогоор хамгаалах байранд хүргэсэн бөгөөд хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна. Дашрамд дурдахад, өнгөрсөн сард нь мөн таван настай охиныг хулгайлсан гэмт хэрэг гарсан бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй, сэтгэцийн эмгэгтэй эмэгтэй хулгайлсан байсан билээ.

Хүүхэд тоглоомын талбай дээрээс алга болох, эсвэл хулгайлагдсан гэх хэрэг өнгөрсөн оны мөн үеэс гурав дахин өссөн бөгөөд энэ онд гэхэд л 10 орчим ийм хэрэг бүртгэгджээ. Сэтгэцийн өвчин эмгэгтэй хүмүүс ихэссэн, мөн харж хандах хүнгүй, хараа хяналт сул хүүхдийг янз бүрийн зорилгоор хулгайлах гэмт хэрэг нэмэгдэж байгаа учраас эцэг эхчүүдийг үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас санууллаа.