ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нагац ах нь дүүгээ заазуураар зүсчээ

O.Admin
2018-05-14

“Төрсөн эцгийнхээ амь насыг бүрэлгэв. Хүүгээ эцэг нь хороожээ” гэх аймшигт хэргийн ард архидалт, биеэ хянах чадваргүй болтлоо согтсон нэгэн байдаг. Тэд эрүүл байсан бол ийм аймшигт хэрэг үйлдэхгүй гэдэг нь тодорхой юм.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас ахуйн хүрээний архидан согтууралт гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг өдөөж өгдгийг анхааруулж, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж байгаа ч гэмт хэрэг үйлдэгдсээр байна.

Тодруулбал, хамгийн сүүлд буюу тавдугаар сарын сарын 09-ний орой 19:00 цагийн үед Багахангай дүүрэгт оршин суух, 14 настай, эрэгтэй Э гэх хүүхдийг түүний нагац ах болох, 39 настай Б гэх этгээд "Гэрээ цэвэрлэсэнгүй" гэж буруутган баруун гарын шууг нь заазуураар зүсч гэмтээсэн хэрэг гарчээ.

Эл хэргийг Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд нагац ах гэх хүн нь тухайн үед биеэ хянах чадваргүй болтлоо согтсон байсан аж.