Энэ сарын 18-нд буюу өчигдөр орой Баянзүрх дүүрэгт дөрвөн хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарлаа.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо буюу Бага Дарь-Эхийн гудамжинд айлын гэр шатаж байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу онцгой байдлын албан хаагчид очиход 13, 22, 51, 52 настай нэг гэр бүлийн дөрвөн хүн угаартаж амиа алдсан байсан аж.
Гал гарсан учир шалтгааныг тодруулахаар шинжээчдийн баг ажиллаж байгаа юм байна.