ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хамба З.Санждоржийг эх орноосоо урвасан хэргээр саатуулжээ

O.Admin
2024-04-04

Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн, "Их хүрээ" хийдийн хамба З.Санждоржийг ТЕГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, саатуулж. Учрыг тодруулбал, түүнийг эх орноосоо урвасан гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. 

Тэрбээр харилцаа холбоо тогтоосон, тодорхой үечлэлтэй мэдээлэл хийдэг, гадны төлөөний этгээдтэй уулздаг гэх сэжиг бүхий кейсүүдээр хуулийн байгууллагынхны хараанд аль хэдийн өртсөн байжээ.

З.Санждоржийг баривчлах үеэр эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох үйл ажиллагаа эрхэлдэг хоёр монгол хүн, БНХАУ-ын нэг иргэнийг мөн барьсан бөгөөд эдгээр дөрвөн хүн хоорондоо хамсаатан, эсвэл тус тусдаа шалгагдаж байгаа зэрэг нь тодорхойгүй байна.