ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гэр бүлийн долоон хүн амиа алдсан ослын талаар шинэ бичлэг олджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-20

Нэг гэр бүлийн долоон хүн автомашины ослын улмаас амь насаа алдсан хэргийг Төв аймгийн прокурор гурван удаа хэрэгсэхгүй болгосон талаар талийгаачийн ээж н.Бат-Өлзий гуай саяхан нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан билээ. Улмаар, машиныг замаас гарахад нөлөө үзүүлсэн машинтай хүнийг ч олохгүй хугацаа алдсан, араас нь нэхэл дагал болж хэвлэлийн хурал хийсэн ч сэтгүүлчид мөнгө аваад өнгөрсөн гэх мэтээр иргэн н.Бат-Өлзий “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан билээ. Тэгвэл сэтгүүлч Л.Мөнхбаясгалан дөнгөж сая өөрийн нүүр номын хуудсандаа шинэ нотлох баримт олдсон талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Нэвтрүүлгийн үеэр гурван жилийн өмнө осол болсон газраар явж өнгөрөхдөө санаандгүй бичлэг хийсэн хүмүүс байвал бичлэгээ өгч үнэнийг олоход туслаач гэж ард иргэдээсээ гуйсансан. Харин нэгэн бичлэгийг Австарлиас ирүүлсэн байна. Бичлэг хийсэн хүн яг тухайн цаг үед хэргийн газраар явж өнгөрөхдөө гар утсаараа бичжээ.

Гурван жилийн турш энэ бичлэгийг устгаагүй хадгалж чадсан энэ хүнд сөгдөн мөргөхөд ч багадана. Учир нь энэ бичлэг бол осол гарсан газрын бүдүүвч зургийг үнэн мөнөөр нь гаргаагүйг нотлох баримт юм. Мөн нэвтрүүлгийн дараа хэргийг Төв аймгийн прокуророос салгаж нийслэлд авчирчээ. Энэ хэргийн араас прокурор гурав дахь удаагаа хэрэгсэхгүй болгосны дараа үнэн мөнийн араас ямар ч үнэ төлбөргүйгээр цуцалтгүй явж ажиллаж байгаа Р.Булгамаа ахлагчтай хуульчдын багт чин сэтгэлээсээ баярлаж амжилт хүсч байгаагаа үүгээр уламжилья.

13 настай охин буудалд амиа алдсан хэргийг гадны нөлөөгүй нас барсан гэсэн дүгнэлт гарчихаад байхад мөн л манай студид ирж "Цензургүй яриа" нэвтрүүлгээр ноцтой баримтуудыг олонд дэлгэж байсан билээ. Р.Булгамаа маань хэргийн араас явж хөөрхий охиныг гадны нөлөөтэйгөөр амь насаа алдсан, алуурчид алсан болохыг тогтоож өгсөн билээ. Удахгүй шүүх хурал нь болно. Үнэн ялдаг жамтай. Тиймээс нэг гэр бүлийн долоон хүн амь насаа алдсан энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Хүмүүс минь энэ хэргийн талаар өөр мэдэх харсан үзсэн бол үнэний төлөө гэрч болж, эсвэл хийсэн бичлэг байвал мөн авчирч өгч туслалцаа үзүүлнэ үү” хэмээжээ.